Сүүлийн үеийн мэдээ

  • ИРГЭДИЙН АНХААРАЛД!

    Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баярын амралтын өдрүүд буюу 2023 оны 7 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Баярын өдрүүдээр яаралтай асуудлаар Та бүхэн ЭСЯ-ны 0423 058 032 шуурхай утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбоо барина уу. МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ 2023 […]

  • Элчин сайд Д.Даваасүрэн Баруун Австрали мужид албан ёсны айлчлал хийж байна

    Элчин сайд Д.Даваасүрэн 2023 оны 6 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Баруун Австрали мужид албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрээр 6 дугаар сарын 6-ны өдөр албаны дараах уулзалтуудыг хийв. Үүнд: Баруун Австрали мужийн Парламентын гишүүн, Сөрөг хүчний бүлгийн дарга Шон Ловтой уулзаж, хоёр талын улс төрийн найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх талаар […]

  • ПЕРТ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

    Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 9-ний Баасан гарагт 10.00-15.00 цагт Перт хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Консулын үйлчилгээнд: Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт, Нотариатын үйлчилгээ, Итгэмжлэл баталгаажуулалт, Төрсний бүртгэл, Гэрлэлт бүртгэл, Гадаад паспорт захиалга Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана. Консулын үйлчилгээг авах иргэд […]

  • ИРГЭДИЙН АНХААРАЛД

    “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.6 дугаарт заасны дагуу “Хүүхдийн баяр” буюу 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна. Жич: Яаралтай асуудлаар ЭСЯ-ны 0423 058 032 шуурхай утсаар холбоо барина уу. ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

  • Австралид үнэгүй эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын мэдээлэл

    ИРГЭДИЙН АНХААРАЛД! Австрали Улсад үнэгүй эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаарх мэдээллийг доорхоос үзнэ үү. Австрали Улсын 8 муж тус бүрд Эрх зүйн туслалцааны зөвлөл “Legal Aid” үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дараахь үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнд. – Өмгөөлөгч авах санхүүгийн чадамжгүй хүмүүсийг шүүх хуралдаанд болон бусад асуудалд хуулийн хүрээнд төлөөлөх […]

Элчин сайдын мэндчилгээ

Эрхэм Та Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу.

Монгол, Австралийн харилцаа эдүгээ 50 жилийн босгыг алхаж, хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байна.

Австрали Улсад эдүгээ 6000 орчим монгол иргэн сурч, ажиллан амьдрач байна. Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өнөөгийн түвшинд хүргэхэд иргэд хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэдгийг онцлоход таатай байна. Хоёр орны хууль эрхзүй, соёл, заншил, тогтолцоог харилцан хүндэтгэхийг эрхэм болгон иргэд хоорондын харилцааны түвшинг цаашид ч нэмэгдүүлэх нь Та бидний хамтын үүрэг юм.

Австрали Улсад сурч, ажиллаж буй монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжин туслах, тэдэнд хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх, мэдээ мэдээллээр хангах нь тус Элчин сайдын яамны үйл ажиллагааны нэн чухал чиглэл юм.

Манай Элчин сайдын яам иргэн Танд нээлттэй, байнга дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Хүндэтгэсэн,

Онц бөгөөд Бүрэн Эрхт

Элчин сайд Д.Даваасүрэн